top of page

General Impex LLC IPO

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрх юм. Жишээлбэл, та нийт 10,000 ширхэг хувьцаатай компанийн 100 ширхэг хувьцааг эзэмшдэг гэвэл тэр компанийн 1%-н эзэн гэсэн үг. Хувьцаанд хөрөнгө оруулах нь дараах давуу талуудтай. Үүнд: Хувьцааны үнэ цэнэ өсөх. Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой. Ногдол ашиг хүртэх. Ногдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлдэг. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно. Хөрвөх чадвар сайн. Tанд бэлэн мөнгө хэрэгтэй болсон үед хувьцаагаа худалдаад түргэн бэлэн мөнгөтэй болох боломжтой ч зарим компанийн хувьцаа түргэн, зарим нь удаан зарагддаг гэдгийг анхаараарай. Саналын эрх. Tа эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгч, Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгох эрхтэй.

bottom of page